Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 10:12 - Ариун Библи 2004

12 Тэгээд Мосе нь Аарон болон түүний амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар Итамар нартай ярин —ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг исгэгдээгүйгээр нь тахилын ширээний хажууд идтүгэй. Учир нь энэ бол хамгийн ариун юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Тэгээд Аарон ба түүний үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нартай Мосе ярин —ЭЗЭНд өргөх галан тахилуудаас үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг тахилын ширээний хажууд, исгэлгүйгээр идэх ёстой. Учир нь ариунаас ариун нь энэ юм.

Gade chapit la Kopi




Леви 10:12
14 Referans Kwoze  

Тэр нь өөрийн Бурханы талхнаас хамгийн ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,


Тэд идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг идэх ба Израиль доторх аливаа зориулагдсан зүйл нь тэднийх болох болой.


Түүнчлэн зууханд жигнэгдсэн идээн өргөл бүр, саванд эсвэл хайруулын тавган дээр бэлтгэгдсэн болгон нь түүнийг өргөх тахилчид оногдох болой.


улаан буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тостой бялуу болон тосонд багсарсан боов авагтун.


Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэрээ болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв.


Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт иднэ. Учир нь надад ингэж тушаасан юм.


Аароны хөвгүүдийн нэрс нь ууган хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм.


Тийнхүү тэдний сахил хүртэх ба ариусах ёслол дээр эвлэрүүллийг хийсэн тэдгээр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүмүүс идэж болохгүй.


Энэ нь Аарон болон түүний хөвгүүдэд зориулагдах бөгөөд тэд түүнийг ариун газарт идэх болой. Учир нь энэ нь ЭЗЭНий галаар өргөх өргөлүүдээс, түүний мөнхийн хувиас түүнд хамгийн ариун юм гэлээ.


Зүүн талын дааман хаалганы сахиул, Леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандивыг болон хамгийн ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв.


Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite