Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 9:16 - Ариун Библи 2004

16 Ефраим нь цавчигдсан. Тэдний үндэс нь хувхайрсан бөгөөд тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд үр хүүхэд тээх боловч, Би тэдний хэвлийн үнэт нэгнүүдийг алах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Ефраим цавчигдсан. Үндэс нь хувхайрч, Тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд төрлөө гэхэд Би хэвлийнх нь хайртуудыг алах болно.

Gade chapit la Kopi




Хосеа 9:16
10 Referans Kwoze  

“Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. ”Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана.


Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.


“Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг. Босоо тариа нь ямар ч түрүүгүй. Энэ нь буудайг боловсруулж чаддаггүй. Боловсруулсан ч харийнхан түүнийг нь залгих болно.


Ефраим нь дарлагдсан бөгөөд шүүлтэд бяцлагдсан. Учир нь тэрээр хүний тушаалыг дагахаар шийджээ.


Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд, үндэс нь газарт үндэслэмэгц, Тэр тэдэн уруу үлээдэг. Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ.


Доороос нь түүний үндэс хатаж, Дээрээс нь түүний мөчир огтлогддог.


түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч ирэв.


Гадаах нь сэлмэнд, доторх нь айдаст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite