Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 7:16 - Ариун Библи 2004

16 Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй. Тэд хуурамч нум мэт байна. Тэдний ноёд нь хэл амныхаа ичгүүргүй байдлаас болж илдэнд унах болно. Энэ нь Египет газарт тэдний доог тохуу болох юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй. Тэд сэвтэй нум мэт болжээ. Ноёд нь хэлнийхээ догшролоос болж илдэнд унана. Египет газарт тэдний тухай Доог тохуу их болох болно.

Gade chapit la Kopi




Хосеа 7:16
32 Referans Kwoze  

Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй. Харин Ефраим нь Египет уруу буцан явж, Ассирид тэд бузар хоол идэх болно.


Харин өөрсдийн эцэг өвгөд шиг урван, мэхэлжээ. Тэд мэхлэгч нум шиг хазгай туссан.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. Чи эгчийнхээ гүн, өргөн аягатайг уух болно. Чи шоологдож, доог тохуу болно. Энэ аяга нь ихийг агуулдаг.


Тэд амаараа тэнгэрүүдийг эсэргүүцэж, Тэдний хэл газар дэлхийгээр жагсан алхаж байна.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно. Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч, тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.


Тэд “Өөрсдийн хэлээр бид ялна. Уруул маань биднийх юм. Хэн биднийг захирах юм бэ?” гэжээ.


Агуу юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.


(учир нь тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа)


Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун. Ийм өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг билээ.


Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ.


Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно.


Тийнхүү Миний ард түмэн Надаас урвах сонирхолтой болсон. Хэдийгээр тэд дээр байгаа Нэгэн уруу тэднийг дууддаг боловч хэн ч Түүнийг ердөө өргөмжлөхгүй байна.


Надаас зугтан тэнэсэн тул тэд гаслантай яа! Тэд Надаас урвасан учир сүйрэл нь тэднийх билээ! Би тэднийг авармаар байсан ч тэд Миний эсрэг худал ярьдаг.


Ефраим аа, Би чамайг яах вэ? Иуда аа, Би чамайг яах вэ? Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.


Тэд очих улсууддаа очмогцоо Миний ариун нэрийг бузарлав. Учир нь тэдний тухай “Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч, Түүний газраас гаргагдав” хэмээн яригдсан.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Гэтэл энэ бүгдийг үл харгалзан түүний итгэл эвдэгч эгч Иуда бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь тэдний хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Түүний сүр жавхлант оршихуйн эсрэг босжээ.


Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй, Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.


Миний сэтгэл арслангуудын дунд байна. Би амаар гал гаргагчдын дунд хэвтдэг. Тэд бол хүний хөвгүүд бөгөөд шүд нь жад ба сум, Хэл нь хурц илд юм.


Худал хуурмагийн ажилчин аа, чиний хэл Хурц тонгорог мэт сүйрлийг сэддэг.


Бүх зусардагч уруул болон Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.


Тэд өөхөөрөө хучигдаж, Тэд амаараа бардамнан ярьдаг.


Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг ярьж, Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дийлэх болно. Тэрээр цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно. Ариун хүмүүс нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш түүний гарт тушаагдана.


Тэд Египет газар уруу эргэж явахгүй. Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири нь тэдний хаан байх болно.


“Та нарын үгс Миний эсрэг ихэмсэг байжээ” гэж ЭЗЭН айлдаж байна. “Гэсэн ч та нар «Бид Таны эсрэг юу ярьсан юм бэ?» гэдэг.


Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй юм. Бид Түүний тушаалыг сахиж, түмэн цэргийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ?


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.


Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр Миний уур, хилэн асгарсан шиг, та нарыг Египет уруу ороход та нарын дээр Миний хилэн асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Та нар энэ газрыг дахиад харахгүй”.


Тэд ЭЗЭНд зориулж ундаан өргөлийг цутгахгүй ба тэдний тахилууд нь Түүнд таалагдахгүй. Тэдний талх нь гашуудагсдын талх мэт байх бөгөөд түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх нь зөвхөн өөрсдийнх нь төлөө байх бөгөөд ЭЗЭНий гэрт орохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite