Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 7:10 - Ариун Библи 2004

10 Хэдийгээр Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг боловч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу буцаж ирсэнгүй. Энэ бүгдийн төлөө Түүнийг хайсан ч үгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Израилийн эсрэг бардамнал нь гэрчлэвч ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв. Энэ бүгдийн улмаас ч Түүнийг эс эрэв.

Gade chapit la Kopi




Хосеа 7:10
18 Referans Kwoze  

Түүгээр ч барахгүй Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг. Израиль, Ефраим өөрсдийнхөө хууль бус байдал дотор бүдэрдэг. Иуда ч гэсэн тэдэнтэй хамт бүдэрчээ.


Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, түмэн цэргийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.


Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга.


«”Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар нүгэлт замаасаа болон хилэнцэт үйлсээсээ эргэгтүн»” хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаарсангүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд өөрсдийн захирагчдыг түймэрддэг. Тэдний бүх хаад нь унасан бөгөөд тэдгээрийн хэн нь ч Намайг дууддаггүй.


Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая. Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна.


Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ.


ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь Ойлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.


Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй. Түүний бодол бүхэнд “Бурхан байдаггүй”.


ЭЗЭНийг дагахаас эргэн больсон, ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно”.


Дорно зүгээс арамейчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу? Би тэднийг үхлээс золих уу? Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ? Миний харцнаас энэрэл нууцлагдах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite