8 Гилеад бол цуст мөрийг үлдээж байдаг бурууг үйлдэгчдийн хот юм.
8 Гилеад бол цуст мөр, ёс бусыг үйлдэгчдийн хот юм.
Гилеадад хууль бус явдал байна уу? Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.
Фестээс хайр хишгээ үзүүлж Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа)
Энэ газраас бурханлаг хүн устжээ. Хүмүүсийн дунд цэх шударга хүн алга. Тэд бүгдээрээ цус урсгах гэж бүгдэг. Хүн бүр нөгөөгөө тороор агнадаг.
Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарал тавигтун! Хааны гэр ээ, сонсогтун! Учир нь шүүлт нь та нарт хэрэгжих болно. Яагаад гэвэл та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор байжээ.
Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна. Тэд хүчирхийллийг хөлсөлж байна. Ингэснээр цус урсгалт цус урсгалтыг дагалдах юм.
Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. Тэд “Түүний нэрийг дахин дурсуулахгүйн тулд модыг үр жимстэй нь хамт устгаж, түүнийг амьдрагсдын нутгаас тасалъя” гэж миний эсрэг хуйвалдаан зохиосныг би мэдээгүй байлаа.
Тэдний тор нь хувцас болохгүй. Тэд өөрсдийн ажлуудаараа биеэ хучихгүй. Тэдний хөдөлмөр нь хилэнцэт ажил бөгөөд тэдний алганд нь хүчирхийллийн үйлс байна.
Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж, Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач.
Тэрээр тосгодын нуувчуудад суудаг. Нууц газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг. Түүний нүд ядуу хүнийг нууцхан хайж байдаг.
Зеруиагийн хүү Иоабын надад үйлдсэнийг болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт яаж хандаж тэднийг алсныг нь чи мэдэж байгаа. Тэр бас амар тайван үед дайны цус урсгасан билээ. Тэр дайны цусыг өөрийн бүс болон хөлдөө угласан шаахайндаа нялсан юм.
Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад, Амаса тэдэнтэй уулзахаар ирэв. Иоаб цэргийн хувцсаа өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байв. Тэгээд түүнийг урагшаа алхахад, илд нь сугарав.
Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.
Гад овгоос тэд, хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот Гилеад дахь Рамотыг мөн Маханаим зэргийг бэлчээр нутгийнх нь хамт,
Гэм бурууг үйлдэгчидтэй хамт Хорон муу үйлсийг үйлдэхээр Зүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач. Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.
Одоо Иаков нь Арамын нутаг уруу зугтаж, Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан, эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.