Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 6:4 - Ариун Библи 2004

4 Ефраим аа, Би чамайг яах вэ? Иуда аа, Би чамайг яах вэ? Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Ефраим аа, Би чамайг яалтай билээ? Иуда аа, Би чамайг хэрхэх вэ? Хайр чинь өглөөний сарних манан, Эрт алга болох шүүдэр мэт ажээ.

Gade chapit la Kopi




Хосеа 6:4
19 Referans Kwoze  

Тэгэхээр тэд өглөөний манан шиг, удахгүй алга болдог шүүдэр шиг, үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг, яндангаас гарах утаа шиг байх юм.


Ефраим аа, Би чамайг хэрхэн орхих вэ? Израиль аа, Би чамайг хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамд хэрхэн Зебоим шиг хандах вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Миний бүхий л энэрэл ноцсон байна.


харин өөрт нь бат үндэс байхгүй тул түр зуур байдаг аж. Үгнээс болж хавчлага, эсвэл зовлон тохиолдоход тэр дороо л унадаг.


Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэг бүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан Миний мэлмийд зөвийг үйлдэж, Миний нэрээр дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан


Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана. Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ?


Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй юм. Тэд хажуу тийш эргэж, холдов.


Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


Би чамайг яагаад уучлах ёстой билээ? Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ. Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.


Тэгэхэд Би «Би та нарыг Өөрийн хүүхдүүдийн дунд байлган, үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв болох тааламжит нутгийг та нарт хэрхэн өгөх билээ!” гэв. Би “Чи намайг Миний Эцэг гэж дуудаж, Намайг дагахаас эргэж буцахгүй” гэж айлдав.


Гэтэл энэ бүгдийг үл харгалзан түүний итгэл эвдэгч эгч Иуда бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би Израилийг эмчлэх үед Ефраимын хууль бус байдлууд болон Самарийн хорон муу үйлдлүүд ил гаргагдана. Учир нь тэд хуурамчаар үйлджээ. Хулгайч дотогшоо орж, танхайчууд гадна талд дээрэм хийнэ.


Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдсэн тул ЭЗЭН Израилийн эсрэг Моабын хаан Еглоныг хүчирхэг болгов. Учир нь израильчууд ЭЗЭНий мэлмийн өмнө бурууг үйлджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite