Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 6:10 - Ариун Библи 2004

10 Израилийн гэр дотор Би жигшмээр зүйлийг харсан. Ефраимын завхайрал нь тэнд байгаа бөгөөд Израиль ч өөрийгөө бузарлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Израилийн гэрт Би Жигшмээр зүйлийг харсан. Ефраимын садарлал тэнд байна, Израиль ч өөрийгөө бузарлав.

Gade chapit la Kopi




Хосеа 6:10
14 Referans Kwoze  

Би Ефраимыг мэддэг бөгөөд Израиль Надаас нуугдаж чадахгүй. Одоо Ефраим аа, чи биеэ үнэлсэн, Израиль өөрийгөө бузарласан.


Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд аймшигтай муухай зүйл харав. Тэр нь садар самуун болоод худал хуурмагаар алхах нь юм. Тэд бузар мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг. Иймээс хэн нь ч өөрийн муу муухайгаасаа эргэсэнгүй. Тэд бүгд Надад Содом мэт буюу оршин суугчид нь Гоморра мэт болов.


Ефраим нь шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи.


Завхайрал, дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг билээ.


Охола нь Минийх байхдаа садар самууныг үйлдэж, өөрийн амрагууд болох хөрш ассиричуудтай янаглав.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Одоо үндэстнүүдээс асуу, үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад «Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэнд завхайрав.


Энэ нь Израилийн хөвгүүд өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж,


Учир нь Иеробоам нүгэл үйлдэж, бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн, Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.


Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран, өөртэй нь хамт өссөн, өөрт нь үйлчилж ирсэн залуучуудтай зөвлөлдөв.


Тэр эм тэдэнтэй садар самууныг үйлдэв. Тэд бүгд Ассирийн шилмэл эрс байв. Тачаадан тэр дагасан бүхнээрээ, бүх шүтээнүүдээрээ тэр өөрийгөө бузарлав.


Миний ард түмэн модон шүтээнтэйгээ зөвлөж, тэдний ид шидтэний дохиур нь тэдэнд мэдүүлдэг. Учир нь завхайрлын сүнс тэднийг төөрүүлж, тэд Бурханаасаа хагацан, биеэ үнэлжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite