Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 5:3 - Ариун Библи 2004

3 Би Ефраимыг мэддэг бөгөөд Израиль Надаас нуугдаж чадахгүй. Одоо Ефраим аа, чи биеэ үнэлсэн, Израиль өөрийгөө бузарласан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Ефраимыг Би мэднэ Израиль Надаас нуугдаж эс чадна. Ефраим аа, чи одоо завхайрсан, Израиль өөрийгөө бузарласан.

Gade chapit la Kopi




Хосеа 5:3
24 Referans Kwoze  

“Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон. Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ”.


«Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна.


Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.


Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ. Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч, дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог.


Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн боловч Баалыг шүтсэнээр тэрээр бурууг үйлдэж үхсэн юм.


Ефраим салхиар хооллон, үргэлж дорнын салхийг мөшгөдөг. Тэр заль мэх ба хүчирхийллийг олшруулна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.


Ефраим нь нүглийн төлөөх тахилын ширээнүүдийг олшруулсан тул тэдгээр нь түүний төлөөх нүгэл үйлдэхийн тахилын ширээнүүд болжээ.


Ефраим аа, Би чамайг яах вэ? Иуда аа, Би чамайг яах вэ? Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.


Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ. Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.


Ефраим нь дарлагдсан бөгөөд шүүлтэд бяцлагдсан. Учир нь тэрээр хүний тушаалыг дагахаар шийджээ.


Зэмлэлийн өдөрт Ефраим нь эзгүйрнэ. Израилийн овгуудын дунд тогтоогдсон зүйлийг Би тунхаглана.


ЭЗЭН Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.


Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж,


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд бол Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Учир нь хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.


ЭЗЭН Хосеагаар дамжуулан анх айлдсан үед ЭЗЭН Хосеад —Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна гэв.


Израилийн гэр дотор Би жигшмээр зүйлийг харсан. Ефраимын завхайрал нь тэнд байгаа бөгөөд Израиль ч өөрийгөө бузарлав.


Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite