Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 5:2 - Ариун Библи 2004

2 Босогчид завхралдаа гүн орсон боловч Би тэднийг бүгдийг нь жанчих болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Шитимд гүн нүх ухсан ч Би тэднийг бүгдийг нь шийтгэх болно.

Gade chapit la Kopi




Хосеа 5:2
18 Referans Kwoze  

Тэдний бүх бузар муу нь Гилгалд байна. Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ! Тэдний үйлсийн хорон муугаас болж Би тэднийг Өөрийн гэрээс хөөн гаргана. Би тэднийг цаашид хайрлахгүй. Тэдний бүх ноёд нь тэрслэгчид билээ.


Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ?” “Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс гаслантай яа.


Хүн отдог дээрэмчид шиг, тахилч нарын бүлэглэл Шехем уруу явах замд хүн алдаг. Үнэхээр тэд гэмт хэргийг үйлджээ.


Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.


Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулж тэднийг хэсэгчин цавчсан. Би Өөрийн амны үгээр тэднийг алсан. Та нарын дээрх шүүлт нь цахилах аянга мэт юм.


Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна. Тэд хүчирхийллийг хөлсөлж байна. Ингэснээр цус урсгалт цус урсгалтыг дагалдах юм.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид. Хүрэл ба төмөр. Тэд бүгдээрээ завхарсан.


Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.


Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна? Толгой нь бүхэлдээ өвчтэй, зүрх нь бүхэлдээ ядруу байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite