Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 5:10 - Ариун Библи 2004

10 Иудагийн ноёд нь хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ. Тэдний дээр Би Өөрийн уур хилэнг ус мэт цутгах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Иудагийн ноёд хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ. Тэдний дээр Би уур хилэнгээ ус мэт цутгана.

Gade chapit la Kopi




Хосеа 5:10
15 Referans Kwoze  

ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвгөд дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө.


Тиймээс бурханлаг хүн бүр Таны олдох боломжтой үед Танд залбираг. Үнэндээ их ус үерлэхэд тэд түүнд хүрэхгүй.


“Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.


Харин сонсоод, үүнийхээ дагуу үйлддэггүй нэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл үлэмж болов гэж сургалаа.


Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.


Эдүгээ Би уураа чам дээр хоромхон зуур асгаж, Өөрийн хилэнг чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний дээр хамаг жигшүүрийг чинь авчирна.


Эцэг өвгөдийнхөө тогтоосон эртний хил хязгаарыг бүү өөрчил.


Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.


Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлсэн. Тэд хамтдаа намайг бүсэлсэн.


Өөрийн хилэгнэлийг тэдний дээр асгаач. Таны дүрэлзэж буй уур тэднийг нөмрөх болтугай.


Чиний ноёд бол бослого гаргагчид, хулгайчдын найзууд. Хүн бүр хахуульд дуртай бөгөөд шан харамж хөөцөлддөг. Тэд өнчнийг хамгаалдаггүй, бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.


Мөнгө зуухан дотор хайлуулагддагийн адил та нар ч түүний голд хайлуулагдана. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ асгасан гэдгийг та нар мэдэх болно”.


Swiv nou:

Piblisite


Piblisite