Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 4:11 - Ариун Библи 2004

11 Завхайрал, дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Садарлалд өөрсдийгөө зориулжээ. Дарс болоод шинэ дарс ухааныг алдууруулдаг.

Gade chapit la Kopi




Хосеа 4:11
15 Referans Kwoze  

Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.


Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.


Тэд бас дарсанд найгаж, архинд алмайрч, тахилч хийгээд эш үзүүлэгч ч архинд найгалаа. Тэд дарсанд самуурч, архинд алмайрч, үзэгдэл үзэнгээ найган, шүүхэд согтуу байна.


Миний ард түмэн модон шүтээнтэйгээ зөвлөж, тэдний ид шидтэний дохиур нь тэдэнд мэдүүлдэг. Учир нь завхайрлын сүнс тэднийг төөрүүлж, тэд Бурханаасаа хагацан, биеэ үнэлжээ.


Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.


Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулах бөгөөд Алив хахууль нь сэтгэлийг эвддэг ажээ.


Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд Завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг.


Чи болон чамтай хамт байдаг хөвгүүд чинь ч үхэхгүйн тулд хурлын майханд ирэхдээ дарсыг ч, архийг ч бүү уугтун. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх зарлиг бөгөөд


Тэгээд Абигаил Набал уруу буцаж ирэхэд Набал өөрийн гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.


Лемуел минь, хаан хүн дарс уух нь зохисгүй зүйл мөн. Удирдагч хүн сархдыг хүсэн тэмүүлэх нь зохисгүй.


Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.


“Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав. Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн болох Израилийг төөрүүлж байв.


Тэдгээрийн үйлдэл нь тэднийг өөрсдийнхөө Бурхан уруу эргэн явахыг зөвшөөрөхгүй. Учир нь завхайрлын сүнс тэдний дотор байгаа. Тэд ЭЗЭНийг мэддэггүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite