Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 2:16 - Ариун Библи 2004

16 Тэр өдөр чи Намайг «Миний нөхөр» гэж дуудан, цаашид «Миний Баал» гэж дуудахгүй” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Тэр өдөр чи Намайг «Эр нөхөр минь» гэж дуудан Цаашид «Баал минь» гэж дуудахгүй” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Хосеа 2:16
12 Referans Kwoze  

Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч. Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН. Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм.


Тэр нууц амрагуудаа мөшгөн дагавч тэднийг гүйцэхгүй. Тэрээр тэднийг хайх боловч тэднийг олохгүй. Тэгээд тэр эм «Би өөрийнхөө анхны нөхөр уруу буцан явна. Учир нь миний хувьд одоогийнхоос тэр үед илүү сайн байсан» гэх болно.


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нарыг хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна».


Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв.


Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан.


Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.


Түүний сэтгэл Иаковын охин Динад хүчтэй татагдаж, тэр охиныг хайрлан, энхрий үгээр түүнтэй ярив. —


Дараа нь түүний нөхөр нь босож, түүнийг буцааж авчрахын тулд энхрий зөөлнөөр ярихаар нэг зарцаа авч хоёр илжгээ дагуулан түүний араас явав. Өнөөх эмэгтэй түүнийг эцгийнхээ гэрт дагуулж ороход охины эцэг хүргэнээ хараад, ихэд баярлав.


Тэгэхэд тэр —Хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэй ч эн зэрэгцэхгүй боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв.


Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.


Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно.


Swiv nou:

Piblisite


Piblisite