Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 2:12 - Ариун Библи 2004

12 «Миний нууц амрагуудын надад өгсөн миний хөлс бол эдгээр юм» хэмээн өгүүлэх тэр эмийн усан үзмийн ба инжрийн моддыг Би сүйтгэх болно. Би тэдгээрийг ой болгож, хээрийн араатнууд тэдгээрийг цөлмөх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 «Амрагуудын минь надад өгсөн хөлс энэ» гэж өгүүлэх Тэр эмийн усан үзэм, инжрийн моддыг Би сүйтгэх болно. Би тэдгээрийг ой болгож, Хээр талын араатнууд тэдгээрийг цөлмөнө.

Gade chapit la Kopi




Хосеа 2:12
14 Referans Kwoze  

Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэнийн бут ургана.


Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье. Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.


Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, тэдний цээжийг нь яран тастах болно. Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.


Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.


Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.


Израиль аа, та нар ард түмнүүдийн адил хөөр баярт бүү баяс! Учир нь чи өөрийн Бурханаа орхин завхайрсан. Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.


Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүмүүст ярин, “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, өргөөний уул ойн мөргөлийн өндөрлөгүүд адил болно»” гэсэн юм.


“Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна. Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн» гэж хэл”.


Өчүүхэн хугацааны дараа Ливан нь үржил шимтэй талбай болон хувирч, үржил шимтэй талбай нь ой хэмээн тооцогдоно.


Замаар явж өнгөрөгч бүхэн жимсийг нь түүхээр Юунд Та түүний ханыг нураасан бэ?


Тэд чиний ургац болон хоол хүнсийг залгина. Тэд чиний хөвгүүд болон охидыг залгина. Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг залгина. Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Тиймээс, чиний ичгүүрийг харагдуулахын тулд Би Өөрөө ч бас чиний хормойг нүүрэн дээгүүр чинь сөхсөн.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна. Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite