Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 2:10 - Ариун Библи 2004

10 Тэгээд Би түүний нууц амрагуудын нүдэн дээр түүний бузар явдлыг ил гаргах бөгөөд хэн ч түүнийг Миний мутраас аврахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Тэгээд Би амрагуудынх нь нүдэн дээр Ичгүүрт явдлыг нь ил гаргахад Хэн ч түүнийг мутраас минь аврахгүй.

Gade chapit la Kopi




Хосеа 2:10
19 Referans Kwoze  

Тэд чамтай үзэн ядалтаар харьцаж, чиний бүх өмч хөрөнгийг булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний садар самууны нүцгэн байдал, чиний садар самуун ба тачаалын нүцгэн байдал дэлгэгдэх болно.


Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дунд ойн араатнуудын дундах арслан, хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.


Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн, анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана. Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.


Тиймээс, чиний ичгүүрийг харагдуулахын тулд Би Өөрөө ч бас чиний хормойг нүүрэн дээгүүр чинь сөхсөн.


Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл, чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.


Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ”.


Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ. Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө.


Бурханыг мартагч та нар аа, одоо үүнийг бодогтун, Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна.


Хүн отдог дээрэмчид шиг, тахилч нарын бүлэглэл Шехем уруу явах замд хүн алдаг. Үнэхээр тэд гэмт хэргийг үйлджээ.


Юу гэвэл балмад Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун хэрэглэлийг ч хүртэл Баалд ашигласан байлаа.


Чи өөрийн зарим хувцаснуудыг авч, янз бүрийн өнгөтэй мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бүтээж, тэдний дээр бий болох ёсгүй, тохиолдох ёсгүй садар самууныг үйлдэв.


Мөн чамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тос болон зөгийн балыг чи тэдний өмнө тайвшруулах тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Израиль бол саглагар усан үзмийн мод юм. Тэр өөртөө зориулан үр жимсийг гаргадаг. Түүний жимс ихсэх тусам тэр илүү их тахилын ширээнүүдийг бүтээв. Түүний газар нутаг элбэг дэлбэг болох тусам тэрээр ариун баганануудыг илүү сайнаар босгов.


Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн боловч Баалыг шүтсэнээр тэрээр бурууг үйлдэж үхсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite