Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 14:6 - Ариун Библи 2004

6 Түүний мөчрүүд нь нахиалж, түүний гоо үзэсгэлэн нь чидун мод шиг, түүний анхилуун үнэр нь Ливаны хуш мод шиг болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Мөчрүүд нь нахиалж, Гоо үзэсгэлэн нь чидун мод шиг, Анхилуун үнэр нь Ливаных шиг болно.

Gade chapit la Kopi




Хосеа 14:6
19 Referans Kwoze  

Харин би бол Бурханы өргөөнд буй ногоон чидун мод мэт. Би Бурханы хайр энэрэлд мөнхийн мөнхөд итгэдэг.


Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.


Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.


Есүс өөр сургаалт зүйрлэл айлдруун —Тэнгэрийн хаанчлал бол хүн талбайдаа тарьсан гичийн үртэй төстэй.


ЭЗЭН нэрийг чинь “Үзэсгэлэнт хэлбэртэй, жимстэй ногоон чидун мод” гэж дуудав. Их нүжигнэсэн дуу чимээгээр Тэрээр түүн дээр гал ноцоов. Тэгээд түүний мөчрүүд хэрэггүй болжээ.


Чиний эхнэр танай гэр доторх Үр жимстэй усан үзмийн мод адил, Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй Чидун мод адил байх болно.


Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд, түүнийг ерөөн адислаж, —Миний хүүгийн үнэр нь ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.


Зөв шударга хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана.


Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.


Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.


Үүнийг үзээд та нарын зүрх баясаж, та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.


Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй. Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite