Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 13:8 - Ариун Библи 2004

8 Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, тэдний цээжийг нь яран тастах болно. Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, Зүрхнийх нь үнхэлцгийг ярна. Тэнд Би эрслэн мэт тэднийг залгина. Зэрлэг араатан тэднийг тасчина.

Gade chapit la Kopi




Хосеа 13:8
11 Referans Kwoze  

Тэгээд цааш нь Хушаи —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй.


Миний өв Надад олзны толботой шувуу адил юм уу? Олзны шувууд түүний эсрэг тал бүрд байна уу? Явж, талын бүх араатан амьтдыг цуглуулж, Тэднийг залгиулуулахаар авчир!


Хээрийн бүх араатан, ойн бүх амьтад аа. Идэхээр ирэгтүн.


Тэдний хүрхрэх нь эм арслан мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, олзоо шүүрэн авахдаа архирдаг. Тэд олзоо аваад явахад, түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.


Мунхаг явдалдаа живсэн мунхагтай учирснаас Бамбаруушнаасаа хагацсан баавгайтай тааралдсан нь дээр.


Ойн бодон гахай түүнийг идэж, Тал хээрт хөдөлдөг бүхэн түүгээр хооллодог.


Бурханыг мартагч та нар аа, одоо үүнийг бодогтун, Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна.


Тэрээр арслан мэт Өөрийн нууц газраа орхив. Учир нь дарангуйллын хатуу байдал болон Түүний ширүүн уур хилэнгээс болж айдас тэдний нутаг болжээ.


«Миний нууц амрагуудын надад өгсөн миний хөлс бол эдгээр юм» хэмээн өгүүлэх тэр эмийн усан үзмийн ба инжрийн моддыг Би сүйтгэх болно. Би тэдгээрийг ой болгож, хээрийн араатнууд тэдгээрийг цөлмөх болно.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна. Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite