Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 12:9 - Ариун Библи 2004

9 Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсан. Товлогдсон найр наадмуудын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Гэвч Египет газарт байх үеэс Би Бурхан ЭЗЭН чинь байсан. Товлогдсон найрын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.

Gade chapit la Kopi




Хосеа 12:9
22 Referans Kwoze  

Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.


хаан эш үзүүлэгч Натанд ийн өгүүлэв. —Харагтун, би хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна гэв.


Иудейчүүдийн баяр болох Майхан Баяр ойртсон байв.


Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрүүдийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдрах болно” гэж хэлсэн билээ.


Та нарыг Египет нутгаас удирдан гаргасан ЭЗЭН Би бол та нарын Бурхан юм. Амаа том ангайлга, би түүнийг дүүргэнэ.


Тэд Майхан Баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу өргөв.


Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан та нарын Бурхан ЭЗЭН бол Би болой. Би бол та нарын Бурхан ЭЗЭН билээ хэмээв.


Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.


Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би бол та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан юм.


Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна.


Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа.


Үнэхээр Би та нарыг Египетийн нутгаас авчирч, боолчлолын гэрээс золин аварсан. Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.


Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө. Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.


Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан, Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан.


Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй.


Өөрийнхөө нүдэнд цэвэр хэмээдэг атлаа Хир буртгаасаа цэвэрлэгдээгүй хүмүүс ч бас бий.


Шувуудаар дүүрэн тортой адил тэдний гэр заль мэхээр дүүрэн. Тийм учраас тэд хүчтэй, баян болжээ.


Тэднийг худалдан авч, нядлагсад нь шийтгүүлэлгүй явж, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite