Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 12:10 - Ариун Библи 2004

10 Би бас эш үзүүлэгчдэд айлдан, үзэгдлүүдийг олшруулсан. Эш үзүүлэгчдээр дамжуулан Би сургаалт зүйрлэлүүдийг өгсөн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Би бас эш үзүүлэгчдэд айлдан Үзэгдлүүдийг олшруулсан. Эш үзүүлэгчдээр дамжуулан Би зүйр сануулгуудыг өгсөн.

Gade chapit la Kopi




Хосеа 12:10
29 Referans Kwoze  

Гэсэн хэдий ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгчид болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад анхааруулж, —Өөрсдийн бузар муу замуудаас эргэж, та нарын эцэг өвгөдөд Миний тушаасан болон Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийн дагуу Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдаж байв.


Тэгээд би —Өө Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” хэмээн хэлэв гэлээ.


Түүний дараа Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн, өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ.


ЭЗЭН ингэж айлдав. “Явж, ваарчны шавар ваар савыг худалдан ав. Ард түмний ахмадуудаас заримыг, ахлах тахилч нараас заримыг авч яв.


Та нарын эцэг өвгөд Египетийн нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн бүх зарц нар болох эш үзүүлэгчдийг илгээн, өдөр бүр эрт босож илгээсэн билээ.


Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ.


Хэдий ашиггүй боловч сайрхах нь зайлшгүй. Гэвч би Эзэний үзэгдэл болон илчлэлтүүдийн тухай хэлэх гэсэн юм.


“Бурхан айлдаж байна. «Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуучууд чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.


Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь —Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан.


Дараа нь ЭЗЭН надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв.


ЭЗЭН эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нараа та нар уруу дахин дахин илгээсэн боловч та нар сонсоо ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй.


Тэгээд чамайг дагалдан явах хүмүүсийн нүдэн дээр чи ваарыг хагалж,


Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, Өөрийн эш үзүүлэгчдээр дамжуулан ятгасан ч тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.


Тэрээр —Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.


Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт —Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.


Харагтун, Иеробоам утлагыг шатаахаар тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Тэр —Үгийг минь одоо сонс. Хэрэв та нарын дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би Өөрийгөө түүнд үзэгдлээр мэдүүлэх болно. Би түүнтэй зүүдэнд нь ярих болно.


Хүний хүү, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн,


Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Бурхан ЭЗЭН байна.


Та нар майхнуудад долоон хоногоор амьдарна. Израиль дахь бүх уугуул төрөгсөд нь майхнуудад амьдарна.


Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite