Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 11:9 - Ариун Библи 2004

9 Би Өөрийн догшин уураа гүйцэлдүүлэхгүй. Би дахин Ефраимыг сүйтгэхгүй. Учир нь Би бол хүн бус, харин Бурхан юм. Би бол та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд Би хилэгнэл дотор ирэхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Би догшин уураа гүйцэлдүүлэхгүй. Би дахин Ефраимыг сүйтгэхгүй. Учир нь Би хүн бус, Харин Бурхан юм. Би та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд Би хилэгнэл дотор ирэхгүй.

Gade chapit la Kopi




Хосеа 11:9
30 Referans Kwoze  

Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш. Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарыг дунд нь тараасан үндэстнүүдийг Би бүрэн устгах бөгөөд зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, яасан ч чамайг шийтгэхгүй орхихгүй»


Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.


“Учир нь ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тийм учраас Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.


Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана. Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.


Харин Амаса Иоабын гарт буй илдийг эсэргүүцэх зэвсэггүй байв. Иоаб түүний хэвлий уруу дүрсэнд, гэдэс нь газарт гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса ч үхэв. Дараа нь Иоаб болон түүний дүү Абишаи нар Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөв.


Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.


Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй. Тэр Өөрийн уурыг олонтаа барьж, Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.


Тэгэхэд Абишаи Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй хэмээн өгүүлэв.


Тэр устгагдах юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлж, чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг өнөр өтгөн болгоно.


Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална.


Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.


Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.


Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чи тэднийг шигшинэ. Салхи тэднийг хийсгэн, шуурга тэднийг тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.


Тэд сонсоод, тэдний үйлсийн бузар муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэж магадгүй» хэмээв.


Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж, Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.


Ефраим салхиар хооллон, үргэлж дорнын салхийг мөшгөдөг. Тэр заль мэх ба хүчирхийллийг олшруулна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite