Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 11:12 - Ариун Библи 2004

12 Ефраим нь Намайг худал үгээр хүрээлж, Израилийн гэр нь заль мэхээр тойруулж байна. Иуда ч бас Бурханы эсрэг, итгэмжит Ариун Нэгэнд дуулгаваргүй байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Ефраим Намайг хуурмагаар, Израилийн гэр заль мэхээр хүрээлүүлж байна. Харин Иуда Бурхантай алхсаар Ариун Нэгэнд дуулгавартай байна.

Gade chapit la Kopi




Хосеа 11:12
20 Referans Kwoze  

Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно.


Гартаа хуурамч жинлүүр атгасан худалдаачин нь дарлах дуртай.


Тэр үнсээр хооллож, хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлнэ. Тэр өөрийн сэтгэлээ чөлөөлөөд “Миний баруун гарт худал зүйл байгаа бус уу?” гэж хэлж чаддаггүй.


Та тэднийг бидний Бурханы төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа.


биднийг хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцэгийн төлөөх тахилч нар болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай. Амен.


Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Хэрэв та нар ертөнцийг шүүх юм бол багахан хэргийг шүүх чадваргүй юу?


Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн. Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.


Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа Намайг хүндлэвч, зүрхээрээ Надаас хол байна. Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.


Харин тэд амаараа Түүнд бялдуучилж Хэлээрээ Түүнд худал ярьсан.


Тэр хүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай, бас хүмүүстэй тэмцэлдэж ялсан билээ гэв.


Ефраим салхиар хооллон, үргэлж дорнын салхийг мөшгөдөг. Тэр заль мэх ба хүчирхийллийг олшруулна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.


Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй. Тэд хуурамч нум мэт байна. Тэдний ноёд нь хэл амныхаа ичгүүргүй байдлаас болж илдэнд унах болно. Энэ нь Египет газарт тэдний доог тохуу болох юм.


Израиль аа, хэдийгээр чи биеэ үнэлдэг ч Иудаг бүү буруутан болго. Мөн Гилгал уруу явж болохгүй, Бет-авен уруу гарч болохгүй. “ЭЗЭНий амьд буйгаар тангараглая” хэмээн тангараглаж болохгүй.


Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна. Тэд хүчирхийллийг хөлсөлж байна. Ингэснээр цус урсгалт цус урсгалтыг дагалдах юм.


Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө.


Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж, заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.


Та нар хорон мууг хагалан, шударга бусыг хурааж авсан. Та нар худлын жимсийг идсэн. Учир нь та нар өөрсдийн арга зам, өөрсдийн тоо томшгүй дайчдад итгэсэн тул


Swiv nou:

Piblisite


Piblisite