7 Самари нь усны мандал дээрх мөчир мэт хаантайгаа хамт тайрагдах болно.
7 Самари, усны мандал дээрх мөчир мэт Хаантайгаа хамт тайрагдах болно.
Үнэхээр одоо тэд “Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан байхгүй. Хааны хувьд гэвэл, тэр бидний төлөө юу хийж чадах вэ?” хэмээх болно.
өөрсдийнхөө шившгийг далайн хөөс шиг хөөсрүүлэн хаялах тэнгисийн догшин давалгаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.
Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.
Тийнхүү та нарын агуу хилэнцэт явдлын чинь төлөө эдгээр зүйлс нь та нарт үйлдэгдэх болно. Үүрийн гэгээнээр Израилийн хаан бүрэн таслагдах болно.
Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ.
Елагийн хүү Хошеа Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорь дахь жилд түүний байранд хаан болов.
Харин ЭЗЭНий тэнгэр элч тишбе хүн Елиад —Бос, Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.
Түүний дараа ийм нэгэн явдал боллоо. Иезреел хүн Набот нь Иезреелд, Самарийн хаан Ахабын ордны хажууд усан үзмийн цэцэрлэгтэй байжээ.
Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.