Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 10:3 - Ариун Библи 2004

3 Үнэхээр одоо тэд “Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан байхгүй. Хааны хувьд гэвэл, тэр бидний төлөө юу хийж чадах вэ?” хэмээх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Үнэхээр одоо тэд “Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан алга. Хаан ч бас бидний төлөө юу хийж чадахсан билээ?” хэмээх болно.

Gade chapit la Kopi




Хосеа 10:3
14 Referans Kwoze  

Тийнхүү та нарын агуу хилэнцэт явдлын чинь төлөө эдгээр зүйлс нь та нарт үйлдэгдэх болно. Үүрийн гэгээнээр Израилийн хаан бүрэн таслагдах болно.


Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.


Самари нь усны мандал дээрх мөчир мэт хаантайгаа хамт тайрагдах болно.


Тэгтэл тэд —Түүнийг тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд —Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар —Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв.


Чи юунд чангаар хашхирна вэ? Та нарын дунд ямар ч хаан байхгүй юу, эсвэл зөвлөгч чинь устгагдсан уу? Учир нь хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчин шаналал чамайг эзэмдэв.


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Тэд Египет газар уруу эргэж явахгүй. Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири нь тэдний хаан байх болно.


Харин хэрэв та нар буруу зүйлс үйлдсээр байвал, та нар ч, та нарын хаан ч устгагдах болно гэжээ.


Тэд “Өөрсдийн хэлээр бид ялна. Уруул маань биднийх юм. Хэн биднийг захирах юм бэ?” гэжээ.


“Тэр түргэн хийж, Өөрийн ажлаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид гаслантай яа!


Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин ес дэх жилд хаан болж, Самарид нэг сар хаанчлав.


Ноёдод итгэхээс ЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.


“Надад хаан ба ноёдыг өгөөч” хэмээн чи хүсэмжилсэн. Чиний бүх хотод чамайг аврах чиний хаан хаана байна вэ? Шүүгчид чинь одоо хаана байна вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite