Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 10:11 - Ариун Библи 2004

11 Ефраим нь тариа цохих дуртай бярууг бэлтгэжээ. Гэвч Би түүний сайхан хүзүүнд буулгыг тохно. Би Ефраимыг морин тэргэнд хөллөж, Иуда нь газар хагалж, Иаков нь өөртөө зориулан борнойдох болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Ефраим тариа цохих дуртай бяруу байлаа. Харин Би сайхан хүзүүнд нь буулгыг тохно. Би Ефраимыг хөллөж, Иуда газар хагалж, Иаков өөртөө борнойдох болно.

Gade chapit la Kopi




Хосеа 10:11
13 Referans Kwoze  

Израиль нь зөрүүд бяруу шиг зөрүүд юм болохоор ЭЗЭН тэднийг одоо уудам бэлчээр дэх хурга шиг хариулж чадах уу?


“Миний өв залгамжлалыг тоногчид оо, та нар баяр хөөртэй, баяссан байгаа тул тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, азарганууд мэт янцгаадаг тул,


Тариа цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий.


Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.


Би тэднийг хүний оосроор, хайрын уяагаар дагуулсан. Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг нэгэнтэй адил болсон. Би тонгойж, тэднийг хооллосон.


Израиль аа, та нар ард түмнүүдийн адил хөөр баярт бүү баяс! Учир нь чи өөрийн Бурханаа орхин завхайрсан. Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.


Дараа нь ЭЗЭН надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв.


Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.


Тариачин үр цацахын тулд газраа бүх л өдөржингөө хагалдаг уу? Тэр үргэлж борнойдон хөрсийг нь сийрүүлдэг үү?


Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнүүдийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ»” гэж айлдав.


Египет бол сайхан охин бяруу, харин хойд зүгээс шумуул ирж байна, тэр ирж байна!


Сионы охин оо, босож, талхлагтун. Учир нь Би чиний эврийг төмөр, туурайг чинь хүрэл болгоно. Тэгснээр чи олон ард түмнийг бут цохиж, тэдний шударга бус олзыг нь ЭЗЭНд, эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite