Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хаггаи 2:19 - Ариун Библи 2004

19 Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун моддыг оролцуулан үр жимс төрүүлээгүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун модод юу ч гаргаагүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.

Gade chapit la Kopi




Хаггаи 2:19
19 Referans Kwoze  

Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.


Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Танд итгэдэг хүн юутай ерөөлтэй вэ!


Чи түүнд өгөөмрөөр өгөх ёстой. Түүнд өглөг өгөхдөө харам сэтгэл бүү гарга. Ингэвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил үйлс болон гардан хийх бүхний чинь төлөө чамайг ивээх болно.


Исаак тэр газарт тариа тарьж, тэр жилдээ зуу дахин илүү ургац авчээ. ЭЗЭН түүнийг ерөөсөн учир


Энэ нь Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг тушаасан бөгөөд Тэр нь мөнхийн амь билээ.


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Би тахилч нарын сэтгэлийг элбэг дэлбэгээр дүүргэж, Миний ард түмэн Миний сайн байдалд хангалуун байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ. Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов.


ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн, Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?


ЭЗЭН чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичиргээ, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.


Тэрээр чиний буудайн үрийг эргүүлэн авчирч, үтрэмд чинь хураана гэж чи итгэх үү?


Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite