Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хабаккук 3:3 - Ариун Библи 2004

3 Бурхан Теманаас морилон ирж, Ариун Нэгэн Паран уулаас заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Теманаас Бурхан морилон ирж, Паран уулаас Ариун Нэгэн заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрсийг хучин, Дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.

Gade chapit la Kopi




Хабаккук 3:3
32 Referans Kwoze  

Тэр хэлэхдээ —ЭЗЭН Синаигаас ирж, тэдний төлөө Сеир уулаас босож, Паран уулаас гэрэлтэж, түмэн ариун хүмүүсийн дундаас ирсэн. Түүний баруун мутарт нь галт хууль байсан.


Теман аа, дараа нь хүн бүр Есавын уулаас аллагаар таслагдахын тулд чиний хүчит эрс айдаст автах болно.


Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ. Тэр гал нь Бозрагийн цайзуудыг түймэрдэх болно”.


Чичрэн айж, нүгэл бүү хий. Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай. Села


Едомын талаар. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?


Нэг нь нөгөөгөө дуудаж —Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.


Бурханы сүйх тэрэгнүүд мянгаараа, түм түмээр байдаг. Эзэн Синаид байгаатай адил тэдний дунд ариун байдал дотор байна.


“Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, агуу чадлаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьдран байгааг бид өнөөдөр үзлээ.


Тэр Параны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.


Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.


Бурхан, Таны нэр ямар байдаг шиг Таны магтаал ч газрын хязгааруудад тийн хүрдэг. Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн.


ЭЗЭН, тэднийг эмээлгээч. Өөрсдийг нь зөвхөн хүн л юм гэдгийг үндэстнүүдэд мэдүүлээч. Села


ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ. Өөрийн гарын үйлдсэн үйлээр хорон муу хүн урхидуулжээ. Хиггаион, Села


Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд Тэрээр ариун уулаасаа надад хариулсан. Села


Олон хүн миний тухай “Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг. Села


Самуел нас эцэслэв. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан, түүнийг Рама дахь гэрт нь оршууллаа. Давид босож, Параны цөл уруу явав.


Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарч хөдөлцгөөв. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов.


Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогсоод,


Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар болой.


ЭЗЭН бүх үндэстнүүдийн дээгүүр өндөр байдаг. Түүний сүр жавхлан ч тэнгэрүүдийн дээгүүр юм.


Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ. Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.


Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.


Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрчүүдийг дагуулан Египетэд хүрч ирээд, Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж, мөн газар ч өгчээ.


Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв.


Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил дэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite