Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иуда 1:6 - Ариун Библи 2004

6 Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхисон тэнгэрэлч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлтэд мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.

Gade chapit la Kopi




Иуда 1:6
12 Referans Kwoze  

Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,


Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.


Тэгээд Тэр Өөрийн зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор.


Үзэгтүн, тэд хашхиран, —Бурханы Хүү, бид Танд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв.


бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.


Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ.


Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм.


Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд ч мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байгаа аж. Тэд өдөр шөнөгүй үеийн үед тарчилна.


Үнэнээр Би та нарт хэлье, шүүлтийн өдөр Содом ба Гоморрагийн газар нь тэр хотоос илүү тэвчмээр байх болно.


Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.


өөрсдийнхөө шившгийг далайн хөөс шиг хөөсрүүлэн хаялах тэнгисийн догшин давалгаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.


Тэрээр диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад, түүнийг хүлж, мянган жилийн турш


Swiv nou:

Piblisite


Piblisite