Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 9:4 - Ариун Библи 2004

4 Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Учир нь тэднийг дарамтлах буулгыг, Мөрөн дээрх дөнгийг нь, Дарангуйлагчийнх нь ташуурыг Мидианы өдрийнх адил Та эвджээ.

Gade chapit la Kopi




Исаиа 9:4
24 Referans Kwoze  

Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.


Тэр өдөр Би тэдний хүзүүн дээрээс түүний буулгыг эвдлэн авч, дөнгийг нь тастана. Харийнхан тэднийг дахин өөрсдийн боолоо үл болгоно» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс одоо Би түүний буулгыг та нарын дээрээс эвдэн авч, дөнгөнүүдийг чинь таслах болно”.


Үнэн зөв дотор чи байгуулагдаж, дарлал зовлонгоос хол байна. Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна. Учир нь аюул чамд ойртохгүй.


Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно. Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно”.


Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.


Чи сэлмээрээ амьдарч, дүүдээ зарагдана. Хэзээ чи уяанаасаа тайлагдана, Тэр цагт чи түүний буулгыг хүзүүн дээрээсээ авч хаяна гэжээ.


Миний уур хилэнгийн таяг болох Ассири гаслантай яа! Гарт буй саваа бол Миний зэвүүцэл юм.


Учир нь хорон муу байдлын очирт таяг зөв шударга хүний газар дээр байхгүй. Энэ нь зөв шударга хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм.


Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ?


Би Өөрийн ард түмэнд хилэгнэн, Өөрийн өвийг жигшсэн. Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.


“Би түүний мөрнөөс ачааг буулгаж, Түүний гарыг сагснаас чөлөөлсөн.


Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана.


Моабын цөлөгдөгчдийг өөртэйгөө хамт үлдээгээч. Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч”. Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож, түрэмгийлэгчид газраас алга болно.


Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа. Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.


Түүний эргэн тойронд амьдрагч та бүхэн, түүний нэрийг мэддэг та бүхэн ч гэсэн түүний төлөө гашуудаж, «Хүчирхэг очирт таяг, сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!» гээрэй.


Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Swiv nou:

Piblisite


Piblisite