Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 9:3 - Ариун Библи 2004

3 Та үндэстнийг олшруулан, тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ. Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг, тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Та энэ үндэстнийг олшруулан Баяр хөөрийг нь бадраажээ. Ургац хураахын баяраар Олз хуваахын хөөрөөр Таны оршихуйд тэд баярлалдму.

Gade chapit la Kopi




Исаиа 9:3
38 Referans Kwoze  

Их олз олсон хүн шиг Би Таны үгэнд баясдаг.


Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.


ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж, үндэстнийг өсгөж, Та алдаршлаа. Газрын бүх хязгаарт Та хүрсэн.


“Иерусалимыг хайрлагчид бүгдээрээ түүнтэй баясан цэнгэгтүн. Түүний төлөө гашуудагсад бүгдээрээ түүнтэй хамт агуу ихээр баясан жаргагтун.


Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун. Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг, баяслын төлөө түүний ард түмнийг бүтээнэ.


ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.


Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар дүүрэн тархаж, филистчүүдийн газар болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж, идэж уун, бүжиглэлдэж байлаа.


Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно.


Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм.


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Би тэднийг зольсон учир тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ. Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно”.


«Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.


Тэд олшрох тусам, Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв. Би тэдний яруу алдрыг ичгүүрээр солино.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж, үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун. Тунхаглан, магтаалыг өргөж, «Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач» гэж хэл.


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан, сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу өөрийгөө цэцгийн хэлхээгээр чимж, сүйт бүсгүй өөрийгөө үнэт чулуугаар гоёдог шиг, Тэр намайг үнэн зөвийн нөмрөгөөр ороож, авралын хувцсаар хувцасласан юм.


Ичгүүрийнхээ оронд та нар хоёр дахин их хувийг авч, доромжлолын оронд тэд өөрсдийнхөө хувьд баярлан хашхирна. Тийм учраас тэд өөрсдийн газартаа хоёр дахин ихийг эзэмшин, мөнхийн баяр баясгалан тэднийх болно.


“Учир нь чи баяртайгаар гарч явж, амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, талын бүх модод алга ташицгаана.


“Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун. Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун. Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.


Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе” гэж ярих болно.


Тэр өдөр чи ингэж хэлэх болно. “ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе. Та надад уурласан хэдий ч уураа татаж, намайг тайвшрууллаа.


Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж, Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.


Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов. Тэдний өвөг дээдэст нь очиж, Эзэмш гэж айлдсан тэр газартаа Та тэднийг оруулав.


Хаад аа, сонсогтун. Ноёд оо, чагнагтун. Би, ЭЗЭНд Би дуулна. Би Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө.


Тэр хот үлэмж баяр баясалтай байв.


Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөд дараа нь тэднийг устгадаг. Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөд дараа нь тэднийг авч явдаг.


Үзэгтүн, Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулах боловч, та нар шаналсан сэтгэлдээ уйлж, цөхөрсөн сүнсэндээ цурхирах болно.


Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.


Тэд гурван зуун эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд, цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хязгаар хүртэл зугтацгаав.


Мидианы хоёр хаан Зеба болон Залмунна нарыг зугтсанд, Гидеон тэднийг нэхэн олзлоод, цэргүүдийг нь үлдээлгүй хиар цохив.


Түмэн цэргийн ЭЗЭН Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэр Египетэд хийсэн шигээ, Өөрийн таягаа далайн дээгүүр сунгана.


ЭЗЭН хилэнцтэний таягийг, захирагчдын очирт таягийг хугалжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite