Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 66:3 - Ариун Библи 2004

3 Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил, Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил, Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт, Үнэртнээр санамж өргөл хийгч нь шүтээнийг магтагчтай адил юм. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.

Gade chapit la Kopi




Исаиа 66:3
19 Referans Kwoze  

Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.


“Гахайн мах, бузар юмс, хулгана иддэг бөгөөд голдоо буй нэгнийг дагаж, цэцэрлэг уруу очиж, өөрсдийгөө ариусган цэвэршүүлэгчид бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би та нарын хувь тавиланд илдийг зориулахад та нар бүгдээрээ аллагад бөхийнө. Учир нь Би дуудсан боловч та нар хариулсангүй. Би айлдсан боловч та нар сонссонгүй. Та нар Миний өмнө мууг үйлдэн, Миний хүсээгүйг сонгосон”.


Тэгээд тэр түүнийгээ тахилч нар болох Аароны хөвгүүдэд авчрахдаа сайн гурил, тос, гүглээсээ атгыг авна. Тахилч түүнийг нь дурсгалын хувь болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.


Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!


Янхны олсон мөнгө хийгээд нохой мэт хүний (сүмийн янхан эрийн) олсон хөлсийг ямар ч тангаргийн өргөлд зориулан ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Тэр хоёрыг хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.


гахай бол ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар эдгээрийн махыг нь идэж болохгүй, хүүрт нь ч хүрч болохгүй.


Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхирагтун. Зовох цагт чинь тэд та нарыг авраг” гэв.


Түүний шударга бус олзны нүглээс нь болж Би хилэгнэн, түүнийг цохисон. Би нууж уурлаж байсан. Гэсэн ч тэр эргэн өөрийн хүссэн замаараа явсан.


Шинэ бурхад сонгогдоход хаалга үүдэнд дайн ирэв. Израилийн дөчин мянган хүний дунд бамбай ч, жад ч харагдсангүй.


“Би модны хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барьсан. Би мах шарж идсэн. Тэгээд би үлдсэн модоор нь бузар юм хийж, энэ модны тайрдасны өмнө мөргөх үү?” гэдгийг хэлэх зүрх, мэдлэг, ухаан тэдэнд байхгүй.


Өөрийн бодлыг дагаж, буруу замаар явагч, бослого гаргагч ард түмэн уруу Би бүхэл өдрийн турш мутраа сунгасан.


Над уруу Шебагаас гүгэл, алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөд чиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.


Тэр үед Израильд хаан байгаагүй тул хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.


Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.


Хаггаи хариуд нь —“Энэ ард түмэн ийм л байна. Миний өмнө энэ үндэстэн ийм байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэдний гарын ажил болгон нь ийм байна. Тэд юу өргөнө, тэр нь ч бузар юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite