Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 66:1 - Ариун Библи 2004

1 ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ? Хаана Миний амрах газар байгаа юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?

Gade chapit la Kopi




Исаиа 66:1
20 Referans Kwoze  

Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар боссон сүмд оршдоггүй юм.


Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ!


Түүний орших газарт очицгооё. Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.


ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна. ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна. Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.


Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!


Тэгээд Давид хаан хөл дээрээ босон, —Миний ах дүүс болон миний ард түмэн, намайг сонсогтун. Би ЭЗЭНий гэрээний авдар болон бидний Бурханы хөлийн тавиуранд зориулан байнгын өргөө барихыг хүссэн юм. Иймээс би түүнийг барихад бэлтгэсэн билээ.


Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний ариун ууланд мөргөгтүн. Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун.


Тэр тэдэнд —Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.


“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байх болно. Газар бүрд Миний нэрд зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь Миний нэр үндэстний дунд аугаа болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна.


Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.


“Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Манай Бурхан бүх бурхдаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх учиртай.


Миний ариун газрыг үзэсгэлэнтэй болгохын тулд Ливаны сүр жавхлан болох арц, жодоо, нарс мод чам уруу ирнэ. Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite