Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 65:3 - Ариун Библи 2004

3 Энэ ард түмэн бол Миний нүүрэн дээр Намайг байнга доромжлон, цэцэрлэгт тахил өргөн, тоосгон дээр үнэртнийг шатааж,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Энэ ард түмэн нүүрэн дээр минь Намайг байнга доромжилж, Цэцэрлэгт тахил өргөн тоосгон дээр үнэртнийг шатааж,

Gade chapit la Kopi




Исаиа 65:3
20 Referans Kwoze  

Та нар өөрсдийн хүссэн царснаас болж ичнэ. Та нар өөрсдийн сонгосон цэцэрлэгээс болж гутамшиг болно.


“Гахайн мах, бузар юмс, хулгана иддэг бөгөөд голдоо буй нэгнийг дагаж, цэцэрлэг уруу очиж, өөрсдийгөө ариусган цэвэршүүлэгчид бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно гэв.


Тэд бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, тэд өөрсдийн шүтээнүүдээрээ хилэнг минь хөдөлгөлөө. Тиймээс Би бас ард түмэн биш хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэдний уурыг хөдөлгөнө.


Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь тэдний хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Түүний сүр жавхлант оршихуйн эсрэг босжээ.


Харин одоо Өөрийн мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэв.


Үүний учир шалтгаан нь гэвэл, Израилийн хөвгүүд хээр талд өргөж байсан тахилуудаа авчрахын тулд буюу тэдгээрийгээ тэд ЭЗЭНд, хурлын майхны үүдэнд тахилчид авчран, ЭЗЭНд эвийн тахилын өргөлүүд болгон өргөхийн тулд болой.


Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад, тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд, тэнд өөрсдийнхөө тахилуудыг өргөн, өөрсдийн өргөлийн уур уцаарыг өргөн барив. Тэнд бас тэд өөрсдийн тайвшруулах тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө асгасан.


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад «Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэнд завхайрав.


Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж, Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.


Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж, Говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!


Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлахад хүргэхээр өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж байгаа бөгөөд унтрахгүй» гэж байна” хэмээв.


Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг


Swiv nou:

Piblisite


Piblisite