Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 65:1 - Ариун Библи 2004

1 “Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Намайг эрээгүй хүмүүст Би олдов. Миний нэрийг дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Хайгаагүйд нь Би олдов. Нэрийг минь дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлджээ.

Gade chapit la Kopi




Исаиа 65:1
20 Referans Kwoze  

Исаиа зоригтойгоор «Намайг хайгаагүй хүмүүс Намайг олсон. Намайг сураглаагүй хүмүүст Би илэрхий болсон» хэмээн хэлсэн юм.


Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртсэн байна.


Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо нь далайн элс мэт хэмжиж, тоолохын аргагүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” хэмээн тэдэнд хэлсэн газарт “Та нар амьд Бурханы хөвгүүд” хэмээн тэдэнд хэлэх болно.


Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун. Учир нь Би бол Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй.


Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харь үндэстнүүд зөвт байдалд, бүр итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн.


Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад —Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!


Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна. Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх.


Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно. Улс үндэстнүүдийн бүх ургууд Таны өмнө хүндэтгэн мөргөнө.


«Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршиж, түмэн цэргийн ЭЗЭН Намайг та нар уруу илгээснийг та нар мэдэх болно.


Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан, чамайг танихгүй үндэстэн чам уруу гүйнэ. Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм”.


Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.


Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй бид адилхан боллоо.


Анхнаас нь Сионд “Үзэгтүн. Тэд энд байна” гэж хэлж, Иерусалимд “Сайн мэдээний элчийг Би өгсөн” гэсэн билээ.


Сайн мэдээг үүрэгч Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа! Дуугаа чанга өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Та нарын Бурхан энд байна” хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн.


Саул эргэж, намайг хараад дуудахад нь би “Би энд байна” хэмээн хариулсан.


Есүс түүнийг хараад, дуудаж —Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд


Swiv nou:

Piblisite


Piblisite