Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 61:9 - Ариун Библи 2004

9 Тэгэхэд үрс нь үндэстнүүдийн дотор, тэдний хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд бол ЭЗЭНий ерөөсөн үрс байна гэж тэднийг харсан бүгд мэдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор, Хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг Харсан бүгд нь мэдэх болно.

Gade chapit la Kopi




Исаиа 61:9
15 Referans Kwoze  

Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж, хуурай газар дээр горхи урсгана. Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж, хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.


ЭЗЭН та нарыг ч, Үр удмуудыг чинь ч өсгөн өнөр өтгөн болгох болтугай.


Та нарын хүн нэг бүрийг хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд Бурхан эхлээд та нарт Өөрийн зарцыг гаргаж ирэн, Түүнийг илгээсэн юм.


Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно” гэв.


Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.


Тэд дэмий хоосон ажиллахгүй, зовохын тулд хүүхэд төрүүлэхгүй. Учир нь тэд ба тэдний үр удам нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн хойч үе билээ.


Лабан түүнд —Би чамд таалагдаж байвал чи эндээ үлд! ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн гээд —


Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна. Би чиний үр удмыг дорно зүгээс авчран, чамайг өрнө зүгээс цуглуулна.


Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл, Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно.


“Миний бүтээх шинэ тэнгэр, шинэ газар Миний өмнө мөнхөд байх мэт та нарын үр удам, та нарын нэр ч мөнхөд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж, үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун. Тунхаглан, магтаалыг өргөж, «Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач» гэж хэл.


“Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно” хэмээн түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Бурхан Балаамд —Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite