Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 60:10 - Ариун Библи 2004

10 Харийнхан хана хэрмийг чинь босгон, тэдний хаад чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч, өршөөлөөрөө Би чамайг өрөвдөх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Гаднын хүмүүс хана хэрмийг чинь босгон, Хаад нь чамд үйлчилнэ. Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч Тааллаараа Би чамайг өрөвдөх болно.

Gade chapit la Kopi




Исаиа 60:10
20 Referans Kwoze  

Харь хүмүүс босож, та нарын сүргүүдийг хариулна. Харийн хөвгүүд та нарын тариаланч, усан үзэмчид болцгооно.


Хаад чиний тэжээгчид, гүнжүүд нь чиний өрлөг эх болж, чиний өмнө нүүрээ газарт хүртэл бөхийн, хөлийн чинь тоосыг долооно. Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй.


Тэд үндэстнүүдийн алдар, хүндлэлийг тийшээ авч ирнэ.


Үндэстнүүд тэр гэрлээр нь алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.


Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно». Намайг та нар уруу түмэн цэргийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүрэн төгс дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.


Үндэстнүүд чиний гэрэл уруу, хаад нь чиний мандах туяа уруу ирнэ.


Тэр өдөр чи ингэж хэлэх болно. “ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе. Та надад уурласан хэдий ч уураа татаж, намайг тайвшрууллаа.


Учир нь Түүний уур хилэн агшин зуурынх, Мөн Түүний ивээл насан туршийнх. Шөнөжин уйлаан байж болно, Харин өглөөд баярын хашхираан ирдэг.


”Мөн Би тэдний заримыг нь тахилч болон леви хүн болгохоор авна” гэж ЭЗЭН айлдав.


Та босож, Сионыг өрөвдөнө. Учир нь түүнийг нигүүлсэх цаг одоо ирлээ, Тогтоосон цаг ирлээ.


ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан, Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг


мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан,


ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч. Нүглийг үүрд бүү дурсаач. Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.


Дараа нь ЭЗЭН Өөрийн газрын төлөө зүтгэлтэй байж, Өөрийн ард түмнээ өрөвдөх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite