Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 6:9 - Ариун Библи 2004

9 Тэр —Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй! “Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Тэр —Яв. Энэ ард түмэнд очиж хэлтүгэй! “Сонсон сонсовч эс ухаар. Харан харавч эс ойлго”

Gade chapit la Kopi




Исаиа 6:9
21 Referans Kwoze  

Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин харавч тэд харахгүй, сонсовч ойлгохгүйн тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг.


Энэ нь тэд харж байхдаа хардаг боловч ухамсарлахгүй, сонсож байхдаа сонсдог боловч ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд эргэж буцан, уучлагдах байсан гээд,


«Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатуу болгосон. Ингэснээр тэд нүдээрээ харж, зүрхээрээ ухаарч, эргэж буцахгүй бөгөөд Би тэднийг эдгээхгүй юм» гэсэн.


Энэ нь «Бурхан тэдэнд энэ өдрийг хүртэл мэдрэхгүй сүнс, Харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн» гэж бичигдсэнчлэн ажээ.


Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа Намайг хүндлэвч, зүрхээрээ Надаас хол байна. Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.


Хэдийгээр нүдтэй боловч сохор, чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.


ЭЗЭН айлдсан нь —Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш бөгөөд Би та нарын Бурхан биш гэв.


Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгох ухаан, харах нүд, сонсох чихийг өгөөгүй.


Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй. Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог.


Учир нь ЭЗЭН та нарын дээр гүн нойрны сүнсийг цутгаж, та нарын нүд буюу эш үзүүлэгчдийг хааж, та нарын тэргүүн буюу үзмэрчдийг бүтээв.


Тийм учраас үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж, гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно” гэв.


“Нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй, мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог.


Иймээс тэдэнд айлдах ЭЗЭНий үг нь “Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал, журам дээр журам, журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан” гэнэ. Энэ нь тэд явж, гэдрэг бүдрэн, эвдрээд, урхинд орж баригдахын тулд юм.


Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй. Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite