Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 59:11 - Ариун Библи 2004

11 Бид бүгдээрээ баавгай мэт хүрхрэн, тагтаа мэт гашуудна. Бид шударга ёсыг хайвч, тэр нь алга. Авралыг хүлээвч, тэр нь биднээс хол ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Бүгд баавгай мэт хүрхрэн Тагтаа мэт гүнгэнэнэ. Шударга ёсыг хайвч алга. Авралыг хүлээвч тэр нь биднээс хол аж.

Gade chapit la Kopi




Исаиа 59:11
19 Referans Kwoze  

Би хараацай мэт, тогоруу мэт дуугаран, тагтаа мэт гашуудаж байна. Өөдөө ширтсээр миний нүд чилжээ. Эзэн, би шаналж байна. Миний хамгаалалт байгаач.


Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зугтсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно.


Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй. Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй. Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч үзэгтүн, аймшиг ирэв!


Ийм учраас шударга ёс биднээс хол, үнэн зөв нь бидэнд хүрэхгүй. Бид гэрлийг хайдаг боловч харанхуйг л хардаг, хурц гэрлийг хүлээвч, бүрэнхийд алхдаг.


Чиний хөвгүүд муужран, торонд орсон зээр шиг гудамж бүрийн эхэнд хэвтэнэ. Тэд ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы зэмлэлээр дүүрэн байна.


Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг. Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.


Бидний газар нутагт алдар оршихын тулд Түүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.


Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ. Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.


Намайг анхааран сонсож, надад хариулаач. Би гомдол дотроо шаналж, үнэхээр санаа алдаж байна.


Тэд энх тайвны замыг мэдэхгүй, тэдний замд нь шударга ёс гэж байхгүй. Тэд замаа муруй хазгай тавьснаас энэ замаар явагчид нь энх амгаланг үл мэднэ.


Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов. Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.


Сэтгэл минь амар амгалангаас хагацан, би жаргалыг мартав.


Бүх юм шийдэгдсэн. Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ. Түүний шивэгчид цээжээ дэлдэж, тагтаа дуугарах мэт ёолно.


Хорон мууг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ.


Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловч одоо тэд зугтаж байна. “Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.


Swiv nou:

Piblisite


Piblisite