Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 50:7 - Ариун Библи 2004

7 Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг. Тийм учраас Би ичихгүй. Тийм учраас Би нүүрээ цахиур мэт байлгана. Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг. Тиймээс Би гутамшиг болохгүй. Тиймээс Би нүүрээ цахиур мэт байлгасан ба Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ.

Gade chapit la Kopi




Исаиа 50:7
21 Referans Kwoze  

Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?” гэдэг.


Миний өргөмжилсөн Зарц, Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина. Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.


Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн.


Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул.


Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорьлоо.


Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг хамгаалан, Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, газрыг дахин сэргээж, сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана.


Үзэгтүн, Эзэн БУРХАН Надад тусалдаг. Хэн Намайг яллах вэ? Үзэгтүн, тэд бүгд хувцас адил хуучирч, хорхойд идүүлнэ.


Үзэгтүн, Би чамайг өнөөдөр Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмний хувьд бэхлэлт хот, төмөр багана болон бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов.


ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг.


Ийм учраас Абрахамыг аварсан ЭЗЭН Иаковын гэрийн тухай айлдахдаа “Одоо Иаков ичихгүй, нүүр нь улайхгүй болов.


Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно. Та нар үүрд мөнх ичихгүй, гутамшиг болохгүй.


Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй. Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй.


Ард түмнүүд ээ, та нар бүгд сонсоцгоо! Дэлхий хийгээд түүнд багтдаг бүгд ээ, сонсогтун! Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчилнэ. Эзэн Өөрийн ариун сүмээс,


Би сайн дураараа Танд тахилыг өргөнө. ЭЗЭН, Би Таны нэрийг магтах болно, Учир нь тэр нь сайн билээ.


Хаад чиний тэжээгчид, гүнжүүд нь чиний өрлөг эх болж, чиний өмнө нүүрээ газарт хүртэл бөхийн, хөлийн чинь тоосыг долооно. Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite