Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 5:27 - Ариун Библи 2004

27 Тэдний дотроос хэн ч ядарч бүдрэхгүй, нэг ч хүн дуг хийхгүй, унтахгүй. Тэдний ууцан дахь бүснүүд тайлагдахгүй. Нэг ч хүний гутлын үдээс нь тасрахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Дотроос нь хэн ч ядарч бүдрэхгүй, Нэг ч хүн дугхийхгүй, унтахгүй. Бүсэлхий дэх бүснүүд нь ч тайлагдахгүй. Нэг ч хүний гутлын үдээс тасрахгүй.

Gade chapit la Kopi




Исаиа 5:27
14 Referans Kwoze  

Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөд тэдний ууцыг бүсээр бүсэлдэг.


Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж, хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.


Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч суларч, өвдөг нь чичирч эхлэв.


Би бол ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан байхгүй. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамайг хүчирхэгжүүлнэ.


ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж, өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан, дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн, Өөрийн тослогдсон Корешт хандаж,


Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ, итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ.


ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.


Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж, Миний замыг шулуун болгодог.


Зеруиагийн хүү Иоабын надад үйлдсэнийг болон Израилийн цэргийн хоёр жанжин болох Нерийн хүү Абнер, Иетерийн хүү Амаса нарт яаж хандаж тэднийг алсныг нь чи мэдэж байгаа. Тэр бас амар тайван үед дайны цус урсгасан билээ. Тэр дайны цусыг өөрийн бүс болон хөлдөө угласан шаахайндаа нялсан юм.


Гадаах нь сэлмэнд, доторх нь айдаст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.


Иохан тэмээний ноосон дээл өмсөж, суран бүс бүсэлсэн байв. Хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байсан аж.


Тэгвэл чи замаараа аюулгүй алхах бөгөөд чиний хөл бүдрэхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite