21 Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!
21 Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, Бодолдоо ухаалаг байгчид хөөрхий еэ!
Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө мэргэн бүү болго.
Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ.
Өөрөө өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү засрах найдлага бий.
Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд
Есүс тэдэнд —Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.
Мунхаг нь өөрийгөө ухаалаг хариу өгч чадах долоон хүнээс ч илүү мэргэн хэмээдэг.
Ах дүү нар аа! Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь энэхүү нууц билээ.
Учир нь хоосон хүн ухаанаар дутмаг бөгөөд хүн илжигний дудран мэт төрдөг юм.
Чи хэнийг басамжлан доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!
Тэр захирагчдыг юу ч биш болгон, газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.
Чи өөрийнхөө хилэнцэд найдан, «Хэн ч намайг үзэхгүй» гэж өгүүлсэн. Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ. «Би байна, надаас өөр хэн ч байхгүй» гэж чи зүрхэндээ өгүүлсэн.
Учир нь тэр “Би өөрийн гарын хүчээр болон мэргэн ухаанаараа үүнийг хийсэн. Учир нь би ухаантай. Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн, тэдний эд баялгийг дээрэмдэн, хүчит хүний адилаар сэнтийд залрагчдыг түлхэн унагав.