Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 5:20 - Ариун Библи 2004

20 Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, Харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, Гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид хөөрхий еэ!

Gade chapit la Kopi




Исаиа 5:20
23 Referans Kwoze  

Хар санаатныг зөвтгөгч ба зөв шударга хүнийг буруутгагчийн аль аль нь ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг.


Тэр тэдэнд —Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.


Та нар өөрсдийнхөө үгсээр ЭЗЭНийг ядраасан. Гэсэн ч та нар “Бид яаж ядраасан юм бэ?” гэдэг. Үүгээрээ та нар “Мууг үйлдэгч хүн бүр ЭЗЭНий мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлж байна.


Тэд харанхуй орчинд “Гэрэл ойрхон байна” хэмээн шөнийг өдөр болгодог аж.


Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна.


Та нар бол шударга байдлыг агь болгож, шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм”.


Одоо бид ихэмсэг хүнийг ерөөгдсөн гэж дуудна. Хорон мууг үйлдэгчид зөвхөн босгон бариад зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан явдаг» гэдэг”.


Тэд дарс ууж дуулахаа болино. Хатуу архийг уугчдад энэ нь гашуун болно.


Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж, эш үзүүлэгчдэд “Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.


Тиймээс хууль нь үл тоогдож, шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй. Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм.


Худал заргаас хол байж, гэмгүй эсвэл зөвт хүнийг бүү ал. Учир нь Би гэмтэнг зөвтгөн цагаатгахгүй.


Хэрвээ хүмүүс хоорондоо маргалдан, шүүхэд ирвэл шүүгч тэднийг шүүж, зөв шударга хүнийг нь зөвтгөж, хорон муу хүнийг шийтгэнэ.


Учир нь тэд хар санааны талхыг идэж, Хүчирхийллийн дарснаас уудаг.


Үгээр хүнийг буруутгагчид, дааман хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид, худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.


Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй, зальт этгээдийг өглөгч гэхгүй.


Худлыг сонсож буй Миний ард түмэнд худал хэлснээрээ үхэх ёсгүй хүмүүсийг үхүүлж, амьдрах ёсгүй хүмүүсийг амьдруулахаар атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг Миний ард түмэнд бузарлав»” гэж өгүүл.


Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан, тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд


Swiv nou:

Piblisite


Piblisite