Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 49:22 - Ариун Библи 2004

22 Эзэн БУРХАН айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн, ард түмнүүдэд Өөрийн тугийг босгоно. Тэд чиний хөвгүүдийг энгэртээ, охидыг чинь мөрөн дээрээ авчирна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн Ард түмнүүдэд тугаа босгоно. Тэд хөвгүүдийг чинь энгэртээ, Охидыг чинь мөрөн дээрээ авчирна.

Gade chapit la Kopi




Исаиа 49:22
20 Referans Kwoze  

Дорно, өрнөөс хийгээд өмнө, умараас ирэгсэд Бурханы хаанчлалд тухлах болно.


Өө, ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж, Таны өмнө хүндэтгэн мөргөж, Таны нэрийг алдаршуулна.


“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байх болно. Газар бүрд Миний нэрд зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь Миний нэр үндэстний дунд аугаа болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна» гэж ЭЗЭН айлдаж байна.


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ».


Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.


Түүний нэр мөнхөд байх болтугай. Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай. Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч. Бүх үндэстнүүд түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун.


Тэрээр далайгаас далай хүртэл, Мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай.


Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно. Улс үндэстнүүдийн бүх ургууд Таны өмнө хүндэтгэн мөргөнө.


Хүмүүсийг хамтдаа ирж, ЭЗЭНд үйлчлэхээр хаанчлалуудыг цуглахад тунхаглах ажгуу.


Ертөнцийн оршин суугч, газар дээр амьдрагч та бүгд уулсын дээр туг босмогц үзэх болно, бүрээ үлээмэгц сонсох болно.


Би умардад хандан «Тэднийг гаргаж өг» гээд, өмнө зүгт хандан «Тэднийг буцахад нь бүү саатуулагтун» гэж айлдана. Миний хөвгүүдийг алс холоос, Миний охидыг газрын хязгаараас,


Дааман хаалгаар орцгоо, орцгоо. Хүмүүсийн замыг цэвэрлэ. Зам тавьцгаа, тавьцгаа. Чулууг нь зайлуулагтун. Хүмүүсийн дээр туг босгогтун.


Би тэдний дунд тэмдэг тавин, тэднээс амь хэлтрэгсдийг үндэстнүүд буюу Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван уруу болон Миний алдар цууг сонсоогүй, Миний цог жавхланг үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд Миний алдрыг үндэстнүүдийн дунд тунхаглана.


Асар олон ард түмнүүд, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ”.


Swiv nou:

Piblisite


Piblisite