14 Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан» гэв.
“Миний зам ЭЗЭНээс нуугдаж, үйлсийг минь миний Бурхан мартсан” гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо? Чи юунд ярина вэ, Израиль аа?
Юунд Та биднийг үүрд мартана вэ? Юунд Та биднийг ийм удаан орхино вэ?
Тийм учраас үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд Өөрийн өгсөн хотын хамт Өөрийн оршихуйгаас зайлуулна.
Би сандран байхдаа “Би Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ” гэв. Гэсэн ч би Тан уруу хашхирахад Та миний гуйлтын дууг сонссон билээ.
Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ?
ЭЗЭН, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу? Хэдий болтол Та надаас нүүрээ нуух юм бэ?
Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.
«Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу? Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу? Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй.
ЭЗЭН чамайг сэтгэлээр унасан, хаягдсан эхнэр мэт, залуу үедээ гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж чиний Бурхан айлдаж байна.
Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэрт өгүүл. “Та нар ийнхүү ярьж «Үнэнээр бидний гэм буруу, бидний нүгэл нь бидэн дээр буй. Бид түүний дотор ялзарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ?» хэмээв”.
ЭЗЭН түүнд холоос үзэгдэн, “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.