Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 49:10 - Ариун Библи 2004

10 Тэд өлсөхгүй, цангахгүй. Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан, усны ундарга уруу дагуулна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Тэд өлсөхгүй, цангахгүй, Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба Усны ундаргуудын хажуугаар дагуулна.

Gade chapit la Kopi




Исаиа 49:10
28 Referans Kwoze  

Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно.


Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэрээр тэднийг тэжээх болно. Тэр өөрөө тэднийг тэжээж, тэдний хоньчин болно.


хүн өндөрт заларч, түүний хоргодох газар нь хадан бэхлэлт байх болно. Түүнд талхыг нь өгч, ус нь элбэг байх болно.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.


Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө.


Хатсан газар цөөрөм болж, цангасан газарт ус ундран, цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.


Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно.


Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, шаналсан ядууст өмөг түшиг болж, шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ.


Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх бүхээг, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.


Уулс ганхаж, толгод доргивч, Миний энэрэл хайр чамаас салахгүй, Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Есүс тэдэнд —Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй.


Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана.


Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.


Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ. Одоо тэр нь бий болно. Та нар үүнийг мэдээгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.


Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг.


Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй. Тэр тэдний төлөө хаднаас ус гаргаж, хадыг хагалан ус оргилуулав.


Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй.


Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун. Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна. Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална.


Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч, мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж чиний Аврагч ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН чамайг ямагт удирдан, хатсан газарт чиний хүслийг хангаж, чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно.


Тийм учраас Эзэн БУРХАН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө. Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана. Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ.


Нар мандахад Бурхан дорнын халуун салхийг бэлтгэж, Ионагийн толгой наранд цохиулж, тэрээр доройтож, үхэхийг хүсэмжлэн —Надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.


Swiv nou:

Piblisite


Piblisite