Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 48:9 - Ариун Библи 2004

9 Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Нэрийнхээ төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчлээ.

Gade chapit la Kopi




Исаиа 48:9
22 Referans Kwoze  

«Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно»” гэж хэлэв.


Өө, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө намайг сэргээгээч. Өөрийн зөв шударгаар сэтгэлийг минь зовлонгоос ангижруулаач.


Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулд Тэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.


Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач. Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач.


Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй. Тэр Өөрийн уурыг олонтаа барьж, Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.


Израилийн гэр ээ, Би та нартай муу явдлаар чинь, эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин Өөрийн нэрийн төлөө та нартай харьцах үед та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”.


Гэвч Би мутраа татаж, тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийнхөө нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдсэн.


Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв.


Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч! Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөд бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.


Би Өөрийнхөө төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ. Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ? Би Өөрийн алдрыг бусдад өгөхгүй.


Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.


ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!


ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө Миний их гэм нүглийг уучлаач.


Учир нь Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохдоо баяртай байв.


Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.


Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ.


Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.


ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Хонхорцог дотор шинэ дарс олдвол «Түүнийг бүү устгагтун. Түүнд ивээл байна» хэмээн хүн өгүүлдэг мэт, Би Өөрийн боолуудын төлөө үйлдэж, тэднийг бүгдийг нь устгахгүй.


Гэвч Израилийн гэр нь очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө Би санаа тавьлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite