Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 48:8 - Ариун Библи 2004

8 Чи сонсоогүй, мэдээгүй. Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан. Учир нь чи бол урван тэрслэгч, төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Чи сонсоогүй, мэдээгүй. Урьдаас чих чинь нээгдээгүй байв. Учир нь чи урван тэрслэх бөгөөд Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байлаа.

Gade chapit la Kopi




Исаиа 48:8
33 Referans Kwoze  

Хорон муу хүн эхийн хэвлийгээс эхлэн холддог. Худал ярьдаг хүмүүс төрөхөөсөө гаждаг.


Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.


Тэд ЭЗЭНий эсрэг урвасан. Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов. Тэд түүнийг таашаасангүй.


Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан.


Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эмэгтэй хүн амрагаа итгэл эвдэн орхидгийн адил, Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эзэн БУРХАН Миний чихийг нээв. Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй.


Яагаад гэвэл чи зөрүүд, чиний хүзүү чинь төмөр булчин, магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.


Үүнийг санагтун. Тууштай байгтун. Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй. Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.


Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.


Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй. Та чихийг минь нээсэн. Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Миний эсрэг урвасан.


“Нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй, мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Тийм учраас Тэр Өөрийн уур хилэнгийн ааг омгийг, хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй.


Гэвч чиний хэрхэн илбэдэн алга болгохоо мэдэхгүй бузар муу юм чам дээр ирнэ. Чиний зайлуулж чадахааргүй гамшиг чам дээр унана. Чиний мэдэхгүй сүйрэл гэнэт чам дээр ирнэ.


Тэдгээр нь урьд өмнө нь биш, саяхан бүтээгдсэн юм. Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй. «Хараач, би тэдгээрийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд ингэсэн юм.


Та нар хэнийг шоолж, хэний эсрэг амаа томоор ангайлган, хэлээ гаргана вэ? Та нар тэрслэгчийн хүүхдүүд, худал хуурмагийн үр удам бөгөөд


Харийнхан түүний хүч чадлыг цөлмөх боловч тэрээр үүнийг мэддэггүй. Мөн өөр дээр нь буурал үс цацагдсан байхад ч тэр үүнийг мэддэггүй.


ЭЗЭН Мосед хандаж —Чи удахгүй өвөг дээдсийнхээ хамт нойрсох болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа босож, харийн бурхдыг садарлан дагаж, Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.


Тэдний үйлдэх хамаг бузар булайгаас нь болж тэр цагт Би тэднээс заавал нүүрээ буруулна. Учир нь тэд өөр бурхдад урвана.


Swiv nou:

Piblisite


Piblisite