Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 48:21 - Ариун Библи 2004

21 Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй. Тэр тэдний төлөө хаднаас ус гаргаж, хадыг хагалан ус оргилуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй. Тэр тэдний төлөө хаднаас ус урсгаж, Тэрээр хадыг хагалан ус оргилуулсан.

Gade chapit la Kopi




Исаиа 48:21
15 Referans Kwoze  

Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлдэв.


Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав. Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан.


Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул, аливаа өндөр толгод дээр гол горхи урсана.


Харагтун, Тэрээр хадыг цохиж усыг оргилуулан гаргаж, Голыг дүүргэсэн ч Тэрээр бас талх өгч чадах болов уу? Тэр Өөрийн хүмүүст махыг бэлтгэж өгөх үү?” гэжээ.


Дараа нь Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав.


Тэд өлсөхгүй, цангахгүй. Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан, усны ундарга уруу дагуулна.


Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж, Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гарган өгсөн. Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.


Тэрээр цөлд хад чулуунуудыг хагалан Далайн гүний ус мэт элбэг дэлбэг ундааг уулгасан.


Та горхи ба булгуудыг оргилуулсан. Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.


Тэр бас хаднаас урсгал ус гаргаж, Их усыг мөрөн шиг урсгасан.


Тэдэнд зааварчлахын тулд Та Өөрийн сайн Сүнсийг өгөв. Та Өөрийн маннаг тэдний амнаас салгасангүй. Та тэднийг ундаасахад ус өгсөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite