Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 46:4 - Ариун Библи 2004

4 Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно. Би хийсэн, Би авч явна. Би тээж, аварна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Та нарыг өндөр настай болсон ч Би байсаар байна. Үс буурал болсон ч Би авч явах болно. Би хийсэн, Би тээнэ. Би түшиж яваад, аварна.

Gade chapit la Kopi




Исаиа 46:4
17 Referans Kwoze  

Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Би Таны чадлыг үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.


Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ. Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.


Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.


Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна.


Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.


Та тэднийг бүтээлэг мэт эвхэх болно. Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө. Харин Та хэвээрээ, Таны жилүүд төгсөхгүй” гэдэг.


Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ.


“Учир нь ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тийм учраас Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.


Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.


Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? Хэн эхнээс нь түмэн үеийг бий болгосон бэ? ЭЗЭН Би бол эхлэлд ч, төгсгөлд ч байна. Би бол Тэр мөн”.


Өнө мөнхөөс Би бол Тэр юм. Миний гараас аварч чадах хэн ч байхгүй. Би үйлдвэл, хэн үүнийг зогсоож чадах вэ?”.


Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Өөрийгөө хүчирхийллээр хувцасладаг хүнийг Би үзэн яддаг” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун”.


Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл та нарын явсан бүх замын туршид хэрхэн үүрч, дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв.


Өдөр бүр бидний ачааг үүрдэг Эзэн, Бидний аврал болох Бурхан магтагдах болтугай. Села


Хөгшрөх үед намайг бүү орхиоч. Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач.


Намайг сонсогтун, Иаков оо. Миний дуудсан Израиль аа. Би бол Тэр мөн. Би бол эхэн бөгөөд Би бас эцэс мөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite