12 Үнэн зөвөөс алс байгч, хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.
12 Зөвт байдлаас алс байгч, Хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын эцэг өвгөд Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас холдон, хоосны араас явж, хоосон болов?
Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн, Надаар төрсөн.
Хорон мууг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ.
Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.
Яагаад гэвэл чи зөрүүд, чиний хүзүү чинь төмөр булчин, магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.
Чих тавин миний дууг чагнаач. Сонс, миний үгийг чагнаач.
Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг. Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.
Бат бэх зүрхтэй хүмүүс дээрэмдүүлж, Нойрсоцгоожээ. Дайчдын хэн нь ч гараа хөдөлгөж чадаагүй.
Бүх хүмүүс ээ, үүнийг сонс. Газар дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавин сонс.
Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.
Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.
Израиль гэж нэрлэгдсэн Иаковын гэр ээ! Үүнийг сонс! Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж, Израилийн Бурханыг дууддаг боловч үнэн зөв дотор байдаггүй.
Хамтдаа цуглаж ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Аварч чадахгүй бурханд залбирч, модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.
Ефраим болон Самарийн оршин суугчид зүрхний бардамнал, их зангаар ийнхүү ярьж байгааг бүх хүмүүс мэддэг.
Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов. Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.
Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж, бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ.
Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр, Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв. Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ.
Тиймээс Иерусалим дахь энэ ард түмнийг захирагч, шооч хүмүүс ээ. ЭЗЭНий үгийг сонсогтун.
Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна. Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов. ЭЗЭН үүнийг хараад, шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй.
Та нар бол шударга байдлыг агь болгож, шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм”.
Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж, юунд бузар мууг харуулна вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж, эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.