Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 45:5 - Ариун Библи 2004

5 Би бол ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан байхгүй. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамайг хүчирхэгжүүлнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Би ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан алга. Чи Намайг танихгүй ч, Би бүсийг чинь бүсэлсэн.

Gade chapit la Kopi




Исаиа 45:5
28 Referans Kwoze  

Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.


Битгий түгшигтүн. Бүү ай. Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү? Та нар бол Миний гэрч нар. Надаас өөр Бурхан байдаг уу? Өөр Хад байдаг уу? Би мэдэж байна, өөр байхгүй”.


ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.


Ингэж та нар Намайг Израилийн дунд байгааг, мөн Намайг та нарын Бурхан ЭЗЭН бөгөөд өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэх болно. Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.


Үүнээс дэлхийн бүх ард түмэн ЭЗЭН бол Бурхан бөгөөд өөр бурхан байдаггүй юм гэдгийг ойлгох болтугай.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав. Надаас өөр ямар ч бурхан байхгүй. Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.


ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр ямар ч бурхан байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.


Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж, хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.


Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ. Миний эсрэг босогчдыг миний дор Та оруулсан билээ.


Дээд тэнгэр, доод газарт ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав.


Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж, Миний замыг шулуун болгодог.


Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан.


“Персийн хаан Кореш ийнхүү өгүүлж байна. «Тэнгэрийн Бурхан, ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалыг өгөөд, Иуда дахь Иерусалимд Түүнд өргөө барихыг даалгав.


Би түүнийг чиний дээлээр хувцаслаж, чиний бүсээр бүслэн, чиний эрх мэдлийг түүнд хариуцуулна. Тэрээр Иерусалимын оршин суугчид, Иудагийн гэрийн эцэг болно.


Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөд тэдний ууцыг бүсээр бүсэлдэг.


Учир нь энэ удаа Би Өөрийн бүх гамшгийг чиний зүрхэнд болон, чиний зарц нарт, чиний ард түмэн дээр илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.


ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ?


“Та нар бол Миний гэрч нар” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нар бол Миний зарц нар. Та нар мэдэж, Надад итгэж, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон. Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй.


ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж, өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан, дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн, Өөрийн тослогдсон Корешт хандаж,


Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй, Би бол ЭЗЭН, өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай!


Тэгвэл одоо амарлингуй суугаад, «Би байна, надаас өөр хэн ч байхгүй. Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй, хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж зүрхэндээ өгүүлэгч, тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун.


Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, түүний гарт Өөрийн илдийг өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр тэр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө ёолох болно.


Тэр миний хөлийг согооных шиг болгож, Өндөрлөг газруудад минь намайг суулгадаг.


Учир нь Та бол аугаа бөгөөд гайхамшигт үйлсийг үйлддэг. Та ганцаараа л Бурхан юм.


Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite