Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 45:2 - Ариун Библи 2004

2 “Би чиний өмнө явж, уулсыг тэгшлэн, хүрэл хаалгыг эвдэж, төмөр хаалтуудыг тастана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 “Би чиний өмнө явж, Муруй газрыг тэгшлэн Хүрэл хаалгуудыг буталж, Төмөр хөндлүүдийг цавчин хуваана.

Gade chapit la Kopi




Исаиа 45:2
17 Referans Kwoze  

Хөндий бүр өргөгдөж, уул толгод бүр нам болж, барзгар газар нь тэгш, гүдгэр газар тэгш хөндий бологтун.


Гуу жалга бүр дүүрч, уулс, толгод бүхэн доошлон, тахир нь шулуун болж, хотгор бүхэн тэгшрэх бөгөөд


Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан, тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана. Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол Миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй.


Учир нь Тэр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Төмөр түгжээг нь хугалсан.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, тэд эмэгтэйчүүдтэй адил болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, түүний түгжээнүүд эвдрэв.


Энэ өдрүүдэд Петр ах дүү нарын голд босож (тэнд зуун хориод хүн цугласан байв), —


Дааман хаалга минь, уйлагтун! Хотууд аа, цурхиран уйл! Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний эгнээнд бадарчин алга.


Хотын дотор хоосрол үлдэж, дааман хаалга нь эвдэрчээ.


Би түүнийг үнэн зөвийн дотор босгон, бүх замыг нь тэгшилнэ. Тэр ямар ч хөлс, шагналгүйгээр Миний хотыг барьж, Миний хоригдлуудыг чөлөөтэй явуулна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.


Би, зөвхөн Би айлдсан. Үнэхээр Би түүнийг дуудсан. Би түүнийг авчирсан бөгөөд Тэр түүний замыг өлзийтэй байлгана.


Явж, Хананиатай ярин “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чи модон буулгуудыг эвдэлсэн боловч чи тэдний оронд төмөр буулгуудыг хийв» хэмээв.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, түүний өндөр дааман хаалганууд шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллан, үндэстнүүд галын төлөө сульдах болно”.


“Перес” гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.


Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм. Нутгийн чинь дааман хаалганууд танай дайснуудад өргөнөөр нээлттэй байна. Дааман хаалганы хаалтуудыг чинь гал шатаадаг.


Нүцгэн толгодын дээр туг босгож, дуугаа өндөрсгөн, гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул!


Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүг уруу мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй, мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэрээр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite